ЭМСЯ, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институт, энэ чиглэлээр судалгаа хийдэг төрийн бус байгууллагууд хамтран, “Вируст хепатит ба элэгний анхдагч өмөн” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг ирэх сарын 14-15-нд зохион байгуулах гэж байна. Элэгний анхдагч өмөн, түүнээс шалтгаалах нас баралтыг бууруулах, дэлхий дахинд уг өвчний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, шинжилгээний талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтдийн судалгааны ажлыг сурталчлах зорилгоор уг арга хэмжээг зохион явуулж буй гэнэ. Энэ сэдвээр илтгэл тавих хүсэлтэй дотоодын судлаач, эрдэмтдийг ЭМСЯ урьж байна. Хурлын дараа шилдэг илтгэлийн эздийг шалгаруулж, гурван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Оролцогчдын материалыг энэ сарын 15-ны 17.00 цаг хүртэл ЭМСЯ-ны Халдвар, нян судлалын ерөнхий мэргэжилтэн, доктор, профессор, академич П.Нямдаваагийн nymadawa@gmail.com, nymadawa@gyals.mn цахим хаягаар хүлээн авах аж.