Цэцэрлэг, сувилалуудын хоол чанар муутай, хүүхдүүд хоолондоо цаддаггүй гэж эцэг эхчүүд байнга гомдоллодог. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс улсын болон хувийн хэвшлийн ясли, цэцэрлэг, сувилалуудын тогооч нарт сургалт явуулахаар болжээ. Цэцэрлэгийн тогоочийн мэргэжил дээшлүүлэх 10 хоногийн уг сургалтаар хүүхдийн хоол хэрхэн зөв технологитой хийх, илчлэг, шимт бодисын харьцааг тооцоолж сургах, эрүүл ахуйн зөв дадал эзэмшүүлэхэд сургах аж. Энэ сарыг 17-ноос эхлэх уг сургалтад улсын болон хувийн цэцэрлэг, ясли, сувилалын тогооч нар хамрагдах юм байна.