АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар "Эгч дүү хотын гэрээ”-нд гарын үсэг зурснаар найрсаг хамтын ажиллагаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруугаас Бээжингийн гудамж хүртэлх авто зам дагуу гудамжийг АНУ-ын Денвер хотын нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэсэн бөгөөд гудамжинд тэмдэг байршууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Э.Бат-Үүл болоод манай улсад айлчлал хийж буй Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ “Хоёр хотын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Денвер хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Денверийн гудамжны соёлын самбарыг байршуулж байгаа нь цаашид хоёр хот илүү их хөгжиж, хамтран ажиллахын бэлэг тэмдэг болж байна. Денвер гэж нэрлэсэн нь эгч, дүү хотуудын хувьд хүндэтгэл үзүүлэхээс гадна ардчиллын бэлэг тэмдэг болсон гэдгийг хэлэхийг хүсч байна. Денвер хотынхон биднийг дэмжин ажиллаж байхад бид хөгжлийн амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.