Нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуучуудыг хөгжих, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгодог “Залуу манлайлал” хөтөлбөр 13 дахь удаагаа хэрэгжих гэж байна.
“Зориг” сангийн хэрэгжүүлдэг уг хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд 250 гаруй залуу хамрагдсан байдаг аж. Хөтөлбөрт оролцох хүсэлтэй залуучуудад 22-25 насны, их дээд сургууль төгссөн байх гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд хөтөлбөрийн бүртгэл наймдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлж буй асуудлуудтай танилцаж, түүнээс гарах замыг эрэлхийлж, өөрийн салбарт манлайлах ур чадварт сургах хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл http://www.jotformpro.com/zorigfoundation/YLP2016 хаягаар холбогдож, маягт бөглөөрэй. Шалгаруулалт хоёр үе шаттай болох бөгөөд эхний шат эссе бичлэг болон өргөдлийн маягтыг үндэслэн шигших бол хоёрдугаар шат ярилцлага хэлбэртэй.