Замын-Үүдийн боомтоор галт тэрэгний машинистууд 15.5 кг алт хууль бусаар хил гаргахаар завджээ.
Ачааны 52 вагоныг чирч байсан зүтгүүрт тагнуулын болон Төмөр замын цагдаагийн ажилтнууд энэ сарын 8-нд шалгалт хийхэд хар өнгийн гялгар уутаар ороож скочидсон есөн ширхэг металл илэрсэн байна.
Үүнийг лабораторид шинжлүүлэхэд алт болох нь тогтоогдсон бөгөөд нийт 15.5 кг байжээ.
“Галт тэрэгний машинистууд зүтгүүртээ алт нууж, хууль бусаар хил давуулахыг оролдсон тохиолдол өмнө нь гарч байсан учраас тагнуулынхан энэ талаар мэдээлэл цуглуулсан. Үүний дүнд уг хэргийг шуурхай илрүүллээ” гэж эх сурвалж хэлэв.
Ч.ТУЯА