ОХУ-ын Буриадын Цагдаагийн газраас хүчингийн хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна гэж мэдэгдлээ.
Тэд Буриадын Горячинск тосгонд эцэг эхтэйгээ уулзахаар ирээд байсан бүсгүйг хүчээр машинд суулган, тосгоны захад аваачиж, хүчиндсэн байна.
Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүдийг Монголын иргэд байх магадлалтай гэж үзэж буй аж.
Хохирогч бүсгүй машины дугаарыг тогтоогоогүй ч хэрэгтнүүдийг өөртэй нь хагас дутуу орос хэлээр ярьсан, гэхдээ машинд байсан найзуудтайгаа монгол хэл бололтой гадаадаар ярьж байсан гэж мэдүүлжээ.
Тиймээс энэ хэргийг монголчууд үйлдсэн хэмээн үзэж, Буриадын Цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг хайж байна. Хэрэгтнүүд мөнгөлөг өнгийн “Toyota Harrier” машинтай зугтаж байгаа аж.
М.СУГАР-ЭРДЭНЭ