Японы инженер “цүнхэнд багтдаг машин” зохион бүтээжээ. Таблетнаас томгүй уг төхөөмөржийг өдгөө 26 настай Куниако Сайто “Cocoa Motors”-ийн хамт олонтой хамтран бүтээсэн аж. Зохион бүтээгчид нь “WalkCar” хэмээн нэрийдсэн уг “машиныг” хөнгөн цагаанаар хийсэн тул 2-3 килограммаас ихгүй нимгэн, хавтгай ч харагдаж байгаагаасаа илүү бат бөх гэсэн. 120 кг-ын даацтай “WalkCar” 10км/цаг хүртэл хурдалдаг бөгөөд гурван цаг цэнэглэсэн зайгаар 12 км зам туулах чадвартай аж.
Зохион бүтээгчдийнх нь тайлбарласнаар цүнхэнд багтдаг машиныг хэрэглэхэд тун хялбар. Дээр нь гарч зогсоход л машин автоматаар ажиллаж эхлэх бөгөөд зогсоохын тулд тавцангаас буухад л хангалттай гэнэ. Чиглэлээ өөрчлөхийн тулд биеэрээ хазайж удирддаг.
Шинэ шийдэлтэй унаа 2015 оны намар худалдаанд гарах бөгөөд дунджаар 800 ам.долларын үнэтэй байх аж. Хэрэв та технологийн дэвшлийн анхны хэрэглэгч болохыг хүсвэл https://www.kickstarter.com/ кроуд фундинг цахим хуудсаар нэвтэрч худалдан авах боломжтой.