Тайванийн Nexcell зай үйлдвэрлэгч компани шүлттэй зайныхаа гадна өнгө төрхийг шинэчлэн худалдаанд гаргах гэж байна. Харин шинэчлэгдсэн зайны загварыг Л.Амартүвшин хэмээх монгол залуу урлажээ. Тэрбээр Тайванийн батерей үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг iCBC компанийг удирддаг бөгөөд зураач, дизайнер мэргэжилтэй аж. Энэ сардаа багтаан худалдаанд гарах Nexcell-ийн шүлттэй зайг Монголд ирэх есдүгээр сараас эхлэн худалдана.