Ашигт малтмалын газраас энэ оны эхний долоон сарын байдлаарх нүүрсний олборлолт, борлуулалт, экспортын тооцоо судалгааг гаргасан байна. Тус судалгаанд нийт 47 уурхайгаас 31 уурхайг хамруулсан тооцсон бөгөөд нүүрсний уурхайнуудын нийт хөрс хуулалтын ажил 59393 мянган м3 байна.Түүнчлэн тайлант хугацаанд 14253 мянган тонн нүүрс олборлож, 12061.5 мянган тонн нүүрс борлуулснаас 8157.4 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна гэсэн тоо баримт гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал олборлолт 112.8 хувь, борлуулалт 83.9 хувь, экспорт 76.6 хувийн үзүүлэлттэй байна.