Ч.Туяа
Хэрэв та байр түрээслэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Орон нутгаас Улаанбаатар руу ирэх шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнийг далимдуулан орон сууц давхар түрээслэхийн зэрэгцээ бусдын эзэмшлийн байрыг зөвшөөрөлгүйгээр түрээсэлж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан А-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тэрбээр иргэдийн орон сууцыг өөрөө түрээсэлнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээсэлж, онц их хэмжээний хохирол учруулсан байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон иргэд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатайг манай сониноор дамжуулахын зэрэгцээ байр түрээслэх гэж байгаа бол бичиг баримт, гэрчилгээг нь сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.