Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанны мэдээлснээр нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд өнгөрсөн 6-7 дугаар сард 125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж, 750 мянган м2 талбайг цэвэрлэж, зэрлэг ургамлыг нь устгасан байна.
Мөн түүнчлэн нийт 18 мянган урт метр ургамлын хашлагыг засч хэлбэржүүлж, 1600.0 мянган ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийлээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинээр тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн бөгөөд нисэх, Яармагийн зам дагуу 40000 м2, Их Монгол Улсын гудамжинд 5000м2, гуравдугаар Дулааны цахилгаан станцын зүүн замын 2600м2, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 м2 талбайг зүлэгжүүлсэн.