Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд зургаа, долдугаар сард 125 мянган ам метр зүлэг тарьж, 9000 ам метр цэцгийн мандал, 20 мянган ам метр талбай цэцэгжүүлж, 750 мянган ам метр талбайг цэвэрлэж, зэрлэг ургамал устгажээ. Нисэх, Яармагийн зам дагуу 40 мянган ам метр, Их Монгол Улсын гудамжинд 5000 ам метр, III Дулааны цахилгаан станцын зүүн замын 2600 ам метр, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 ам метр талбайг зүлэгжүүлсэн байна. Нийт 18.000 метр урт ургамлан хашлагыг засч хэлбэржүүлж, 1600 ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийжээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинэ тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн байна. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын технологийн мөрдөлтөд “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл”, “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллажээ.