Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж Өршөөлийн тухай хуульд хамрагдан хорих ангиас суллагдах иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн ажилд зуучлахаар боллоо. Уг хуулиар 3000 гаруй хоригдол суллагдах бөгөөд тэдний олонх нь залуучууд байгаа юм. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүс цахилгаанчин, гагнуурчин, шаварчин, өрлөгчин, барилгын засал чимэглэгч зэрэг чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх болсон. Гэвч тэдэнд мэдээлэл хомс, бас хүмүүсийн хандлагаас шалтгаалж, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг аж.