Монголын Залуучуудын холбоо нь Монгол орны 21 аймаг, 330 сум, есөн дүүрэгт салбартай бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас бүсийн чуулга уулзалтууд зохион байгуулсан. Зургаан жилийн турш чуулаагүй залуус энэ жилээс эхлэн бүс бүсээрээ нэгдэн, хуралдаж байгаа нь энэ. Өнгөрсөн зургадугаар баруун бүсийн чуулга уулзалт Баян-Өлгий аймагт, наймдугаар сард төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт болсон. Тэгвэл энэ сарын 14-16-нд өмнөд бүсийн буюу Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн залуус Баянхонгор аймагт чуулах юм.