Монголын Залуучуудын холбоо “Бүтээе” уриан дор 2015 оныхоо үйл ажиллагааг чиглүүлж байгаа. Тэгвэл энэ наймдугаар сарыг “Залуудаа сайхан амьдаръя” уриатайгаар “Залуу” сар болгон зарлалаа. Энэ нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад хүрч ажиллах, мөн залуучуудын байгууллагуудыг чадавхжуулах зорилготой аж. Уг сарын хүрээнд залуучуудын бүсийн чуулганууд зохион байгуулж, орон нутаг дахь залуусынхаа дуу хоолойг сонсох, “All operations-2015” өдөрлөг зохион байгуулах гэнэ. Мөн “Хөдөлмөр зуучлал” хэлэлцүүлэг, “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөжээ.