15 жилийн өмнө омог болсон тус ямааг өнгөрсөн дөрөвдүгээр сард ХХАА-н сайдын зөвлөлөөр үүлдүүр болгон баталжээ. Ингэснээр дэлхийн малын удмын генийн санд бүртгэдэг байна. Иймээс залаа жинстийн цагаан ямаа олон байдаг Баянхонгор аймгийн Шинэжинст сумынхан үүлдүүрээр баталсны баяраа өнөөдөр хийлээ. Тэд өнгөрсөн жил 108 мянган ийм ямаа тоолуулж, буман цагаан ямааны баяр хийж байсан бол энэ жил тоо нь 124 мянгад хүрч өсчээ.