Инженерийн дэд бүтцийн засварын ажилтай холбоотойгоор энэ бямба гаригийн шөнө хоёр газарт зам хаах болжээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны 23.00 цагаас 16-ны 07.00 цаг хүртэл Чингэлтэй болон Хан-Уул дүүрэгт авто зам хаах аж.
Энэ үеэр “Угалз” компани Чингэлтэй дүүргийн “Дөлгөөн нуур” худалдааны төвийн баруун талын замыг сэтэлж, дулааны шугамыг шинэчилнэ.
Мөн “Набсан” компанийнхан Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” хорооллоос нисэхийн эцэс орох замыг хааж, бохир усны шугам шинээр татах аж.
Э.НАМУУН