Маргаашнаас буюу наймдугаар сарын 15-наас угсраа автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлж буйтай холбогдуулан хэд хэдэн автобусны явах чиглэл, маршрут өөрчлөгдөж буй.
Нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамжтай, 40 дунд багтаамжтай гээд нийт 953 автобус 69 чиглэлд зорчигчдод үйлчлэх аж.
Төв замаар хотын баруун хэсгээс зүүн хэсэг рүү хүрдэг зам дагуу 7 чиглэлд 170 том оврынавтобус, троллейбус явахаас 20 нь угсраа автобус байх аж.