Долдугаар сарын 29-нөөс нийтийн тээврийн үйлчилгээнд албан ёсоор нэвтрүүлсэн цахим картыг цэнэглэх бүрт 50-200 төгрөгийн шимтгэл авдаг байсныг цуцалсан хэмээн “”Улаанбаатар смарт карт” компани мэдэгдлээ.
“U cart”-ийг нэг удаа 500-90.000 төгрөгөөр цэнэглэх боломжтой бол картын үлдэгдлийн хэмжээ 500.000 төгрөгөөс ихгүй байх ёстой гэнэ.
Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 1200 гаруй автобусанд цахим карт унших төхөөрөмжийг бүрэн суурилуулаад байгаа юм. Харин та “U cart” хэмээх автобусны цахим картыг автобусны буудлуудад байрлаж буй 300 цэгээс худалдан авч, цэнэглэх боломжтой.
Хэрэв та цахим картаа худалдаж авч амжаагүй бол “U cart” борлуулж, цэнэглэж буй буй цэгүүдийн байршлыг доорх газрын зургаас хараад, өөрт ойрхоныг сонгон үйлчлүүлээрэй.