Наймдугаар сарын 03-нд нээсэн ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж, өнөөдөр өндөрлөлөөө. Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталснаас гадна Засгийн газрын зарим гишүүдийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Түүнчлэн иргэдийн дунд хамгийн их маргаан дэгдээж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцэж батлаад буй. Харин уг хуульд Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдээд байгаа тул ирэх долоо хоногт хоригийг хэлэлцэх аж. Түүнчлэн энэ үеэр шинэ зургаан сайдын асуудлыг ч хэлэлцэнэ хэмээн УИХ-ын дарга ээлжит бус хуралдааныг хааж үг хэлэхдээ мэдэгдлээ.