Дани улсын нийслэл Копенгаген хотод ер бусын асрамжийн газар нээгдлээ. Гадаадын хэвлэл мэдээлэлд бичсэнээр, энэхүү асрамжийн газар нь бэлгийн цөөнхөд багтдаг ахмадуудыг л хүлээн авах аж. Европт анхных болох бэлгийн цөөнхийн асрамжийн газрыг байгуулагчид “Настан буурлууд бэлгийн ямар чиг хамааралтайгаасаа үл хамааран амьдралаа тав тухтай өнгөрөөх эрхтэй. Тэд ад үзэгдэхээс айж эмээн, үнэнийг нууж явах ёсгүй. Байнга дарамттай амьдрахаар хүмүүс ганцаардаж, гунигтай болдог. Харин манай асрамжийн газарт бүгд аз жаргалтай байх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.