“Монгол, Америк, Япон улсын Гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байна” гэж Японы “Киодо” агентлаг мэдээллээ.
Тус гурван улсын Гадаад хэргийн сайд нар анх удаагаа хамтарсан уулзалт хийх гэж байгаа юм. “Киодо” агентлагийн мэдээнд “Уулзалтыг есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хойд Солонгос улстай ойр дотно харилцаатай Монгол Улсаар дамжуулан, сүүлийн жилүүдэд тасалдаад байгаа АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос улсын “Зургаан талт хэлэлцээр”-ийг үргэлжлүүлэх нь гол зорилго аж.
Хэрэв хэлэлцээр явагдвал Хойд Солонгосын цөмийн зэвсэг, тив хоорондын пуужингийн туршилт, Японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Монгол, Америк, Япон улсын Гадаад хэргийн сайд нар “Зургаан талт хэлэлцээр”- ийг сэргээх талаар ярилцан, санал бодлоо солилцох юм” гэж дурджээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ