Манай улс өнгөрсөн сарын байдлаар 14.2 сая тонн нүүрс олборлосон талаар Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Үүнээс 12 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд 8.1 саяыг нь экспортолжээ. Олборлолтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн бол борлуулалт 16, экспорт 23 хувиар буурлаа.
Үүнээс экспортод гаргасан нүүрсний ердөө нэг саяыг нь л баяжуулсан байгаа юм. Энэ онд манай улс 20 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.
Оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөний талд нь ч хүрээгүй байна. Үүнээс гадна үнэ төсөвт тусгасан хэмжээнээс доогуур байгаагаас экспортын орлого нэлээд хэмжээгээр тасрахаар байгаа юм.