Зэсийн баяжмалын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсчээ. Тодруулбал, зэсийн баяжмалын экспорт 783.7 мянган тонноор, орлого 167.4 сая ам.доллараар өссөн байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт экспортын 48 хувийг зэсийн экспорт бүрдүүлж байгаа талаарх статистик судалгаа гарчээ. Мөн түүнчлэн өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 40 хувьтай байсан бол нүүрсний экспортын орлого нийт экспортын 13 хувийг бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, экспортын хэмжээ найман сая 160 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 2.2 сая тонноор буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.