Булган аймгийн 30 байгаль хамгаалагч, 45 багийн эмчид байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн төсвөөс “Яамаха” маркийн мотоцикль олгожээ. Сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэл, зөвшөөрөлгүй самар түүж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас байгаль хамгаалагчдаа унаатай болгох шаардлагатай байсан аж. Энэ тухай Булган аймгийн Байгаль орчны газрын ажилтан “Аймгийн удирдлагууд багийн ажилчдаа дэмжсэнд их баярлаж байна. Бид өдийг хүртэл байгаль хамгаалах ажлаа мориор эсвэл явган алхаж хийдэг байсан. Хууль бус үйлдлийг сонсоод очих гэсээр цаг их алддаг. Одоо хүн бүр унаатай болсон болохоор их ажил амжуулах байх” гэв.