Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөлөл Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага, мэдээлэл солилцлоо. Энэ үеэр ИНЕГ-ын Залуучуудын холбооны тэргүүн С.Батхуяг нисэхийн салбарын түүхэн хөгжил, бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн байна. Улмаар ИНЕГ-ын түүхийн музей, Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны навигацийн урдирдлага, “Жаргалант” сэргээн засах сувилалын цогцолборын үйл ажиллагаатай танилцуулжээ.
Мөн түүнчлэн Эрдэнэт үйлдвэр, ИНЕГ-ын Залуучуудын холбоод хамтын ажиллагаатай, харилцаа холбоотой байж байгууллагуудын үйл ажиллагаа, техник технологи, залуучуудын ажил, мэргэжлийн ур чадварын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох шугамаар байгууллагын шилдэг залуусын төлөөллийг харилцан хүлээн авч нөхөрсөг уулзалт, ярилцлага зохион байгуулж байсан байна.
Дашрамд дурдахад, Эрдэнэт үйлдвэр нь 6000-аад ажилтантай, сарын дундаж цалин нь 2.3 саяд хүрдэг бөгөөд нийт ажилтны 50 хувь нь залуучууд байдаг аж. Тус үйлдвэр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ жирэмсний амралттай эмэгтэйчүүдэд ажилдаа ортол нь сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байна.