Өршөөлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор өршөөл үзүүлэх ажлыг гүйцэтгэх комисс болон түүний дотор шүүх, прокурор, өмгөөллийн байгууллууд оролцсон жижиг ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм байна. Үүгээр хорих ангид байгаа хүн нэг бүрийг энэ хуулинд хамрагдах эсэхийг нь хэлэлцдэг. Хэлэлцээд сарын дараа хуулиар өршөөгдсөн хүмүүс хорих ангиас суллагдах боломжтой болох талаар холобгдох албанаас мэдээллээ. Түүнд дурдсанаар ойролцоогоор 1700 орчим хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс суллагдана. 300 орчим хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ял хасагдана. Өршөөлийн хууль үйлчлэхгүй 29 зүйл ангийн хүрээнд 4200 орчим хүнд Өршөөлийн хууль огт хамаагүй юм байна.
Мөн түүнчлэн авлигын гэмт хэргээр ял эдэлж байгаа 11, хүн албан тугаалын гэмт хэргээр ял эдэлж байгаа дөрвөн хүн байгаа бөгөөд өөр ямар нэгэн зүйл анги хавсарсан уу үгүй юу гэдгийг судалж үзэх аж.