Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан байна. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, үйлдвэрүүдээс гарч байгаа тенхологийн хаягдал нь Улаанбаатар хотын байгаль орчинд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа учир хүн, малын эрүүл мэндэд халгүй, агаар, хөрс, усанд ямар нэгэн бохирдолгүй цэвэр үйлдвэрлэл явуулах шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн юм.
Тиймээс улсын болон нийслэлийн төсвөөр Эмээлт дэх үйлдвэрлэл, технологийн паркийн, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн Техник эдийн засгийн үндэслэлийг 2011-2014 онуудад боловсруулаад байна. Үйлдвэрлэл, техонологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэл хотоос үйлдвэрлэл, технологийн паркуудын байршил, газрын хэмжээг тогтоон “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, “Налайхын Барилгын үйлдвэрлэл, технологийн парк”, “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Тухайлбал, Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркад нийт 303.4 тэрбум төгрөг, Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад 134.9 тэрбум төгрөг, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркад 105.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн Эко паркийн техник эдийн засгийн үндэслэл болоьсруулагдаж байгаа тул хөрөнгө оруулалтын тооцоог хараахан гаргаагүй байна. Эдгээрийг нэгтгэсэн “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх” хөтөлбөрийг боловсруулсан юм. Ингэхдээ төрийн захиргааны төв байгууллаг, орон нутгийн захиргааны байгууллаг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан, тэдгээрийн саналыг тусгажээ. Мөн УИХ-аас баталсан “төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт баичгийг хэрэгжүүлэх үйл ажиллгааны төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдтэй уялдуулан боловсруулсан байна.