Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж, автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байгаа юм байна. Иргэд шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэддээллийн самбар, тараах материалаас авахаас гадна Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/ линкээр орж мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Дашрамд сануулахад, шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл, үүнээс 18 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилж байгаа аж.

Г.Жаргалмаа