Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж энэ сарын 25-наас эхлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажлыг зохион байгуулах бэлэн болсон бөгөөд энэ удаагийн ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэх аж. Харин бүртгэл энэ сарын 25-ны өдөр 12 цагаас эхлэх ба бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд www.umch.ub.gov.mn, www.Ulaanbaatar.mn сайтуудаар хүсэлт хүлээн авах юм байна. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 дугааруудаас лавлах боломжтой аж.
Г.Жаргалмаа