“Геронтологи гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын хурал өчигдөр боллоо. Манай улсын хүн ам жил ирэх тутам өсч, түүний хирээр хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2006 онд дундаж наслалт 65 байсан бол 2014 онд 69 болж нэмэгджээ. Үүнээс эрчүүдийнх 65, эмэгтэйчүүдийнх дундаж наслалт 74 болсрн аж. Үндэсний статистикийн хорооны 2014 оны жилийн эцсийн мэдээгээр Монгол Улсад 55 ба түүнээс дээш насны 167 мянган эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны 61.680 эрэгтэй, өндөр настнууд нийт 228.765 болж, нийт хүн амын 7.8 хувийг эзэлж байна.
Дэлхий нийт XXI зууныг “Насжилтын зуун” хэмээн нэрлэж, НҮБ-аас энэ асуудлаар олон улсын төлөвлөгөг гаргаж, гишүүн орнууддаа бодлогын баримт бичиг боловсруулахыг зөвлөлөө. Хүний амьдрах хугацаа уртсаж, настайчуудын тоо олшрох хэрээр тэдэнд үзүүлэх нийгмийн болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тулгамдсан асуудал болоод байгааг дээрх хурлын үеэр онцлов.