УИХ өнгөрсөн зургадугаар сарын 19-нд Нийслэл хотын албан татварын тухай хууль баталсан. Нийслэлд жижиглэн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи болон зочид буудал, зоогийн газар, баар, амралтын газруудын үйлчилгээний орлогоос татвар авах болсон юм.
Уг хуульд татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан нэг хүртэлх хувийн хязгаарт багтаан, нийслэлийн ИТХ батална гэж заасан.
Тэгвэл нийслэлийн ИТХ ирэх сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх хэмжээг тогтоохоор болжээ. Ингэснээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, зоогийн газар, баар, амралтын газраар үйлчлүүлсэн, бөөний бус дэлгүүрээс архи, дарс, шар айраг авсан бүх хүн нэмэлт татвар төлдөг болох нь.
Нийслэлд ирээд эдгээрээр үйлчлүүлсэн гадаадын болон хөдөө орон нутгийн иргэдээс ч ийм татвар авах гэнэ.
Н.САНЖАА