2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлээд буй. Үүнийг Монголын оюутнуудын холбоо эсэргүүцэж албан шаардлага хүргүүлж, хэрэв шаардлагын хариуг ирүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэр лүү шилжинэ гэдгээ ч мэдэгдээд авсан. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайн Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй Монгол улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиудын Удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өгчээ. Тодруулбал, төлбөрийг бууруулахдаа аль болох зардлаа танахыг үүрэгдсэн ч эцсийн шийдвэрийг тус сургуулиудын Удирдах зөвлөл гаргах юм байна.
Дашрамд сануулахад, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлж, нэгдүгээр курсын төлбөр 3.0 хүртэлх сая төгрөгт, харин АШУҮИС 2.8 сая хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлээд байсан юм.