Энэ онд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо буюу Сэлхийн зусланд 800 метр хайрган хучилттай автозам барихаар боллоо.
Уг замын ажилд холбогдох захирамжийг Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гаргалаа.
Сэлхийн зусланд барих хайрган хучилттай замыг барих ажилд нийт 113.506.631 төсөвлөөд байгаа бөгөөд батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлсэн байна.