Төрийн байгууллагууд оролцоогоо тодорхойлжээ. Тухайлбал, УИХ-ын хаврын чуулганаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын энэ оны 62 дугаар тогтоол, мөн “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль тус тус батлагдсантай холбоотойгоор “Үйлдвэрлэлийг дэмжихэд төрийн байгууллагуудын оролцоо” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг Аж үйлдвэрийн яаманд зохион байгуулсан байна. Энэхүү ажил хэрэгч уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон газрын дарга нар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын талаар танилцуулга хийсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс бодлого болон хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
Үүний дараа оролцогчид санал солилцож, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангахад оролцоогоо тодорхойллоо.