Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүйг харуулж яваа Ч.Мөнгөндалайг танихгүй хүн ховор. “Залуу дугуйчин” клубын гишүүн тэрбээр эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрсөн сарын 9-нд гарсан юм. Өдгөө аяллынхаа 44 дэх хоногт тэрбээр 2000 орчим км зам туулан, Дорнод аймгийн хилийн 0104 дүгээр багана дээр очоод байгаа гэнэ. Түүний очсон газар бүрт МЗХ-ны салбар, аймгийн залуучуудын холбоодын тэргүүлэгч гишүүд угтан, байрлуулах өрөө бэлдэж, аймгийнхаа удирдлагуудтай уулзуулан, орон нутгаа танилцуулж байгаа аж. Түүнчлэн замд нь тааралдсан айл, хоолны газар, буудлууд монгол хүний зочломтгой зангаар түүнийг угтан, үдэж байна.