Монголын анхны эко тоглоомын талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. БНСАУ-ын Сөүл хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Сөүл хотын хөрөнгө оруулалтаар 400 кв.м талбайд 2-5 насны багачуудад зориулсан тоглоомын талбайг байгуулсан нь энэ аж.
Эко тоглоомыг цаг агаарын хүнд нөхцөлд тэсвэртэй сайтар боловсруулан модоор хийсэн тул хүүхдэд төдийгүй байгальд ээлтэй талбай болж буйгаараа онцлог.
Дашрамд дуулгахад Сөүл хотын өдрүүд есдүгээр сарын 20-22-нд нийслэл хотноо болох гэнэ.