Өнгөрөгч оны наймдугаар сард нээлтээ хийсэн Хүүхдийн цусны эмгэг-хавдарын эмнэлэгийг “Энэрэл нигүүлэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажаа гэгээн Лувсантүвдэнгийн санаачилгаар ЭМЯ-ы дэмжлэгтэйгээр барьсан. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 75 ортой, нярайн сэхээн амьдруулах тасаг, зүрхний ангиографийн лаборатори, компьютер томографийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг барих санаачилга гаргаж, барилгын ажилд гурвсан сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Ажаа гэгээнийг өнөөдөр ЭХЭМҮТ-ийн төвийн хүндэт профессороор өргөмжиллөө.