Ченжгүй ногоо буюу тариаланчаас хэрэглэгчийн гарт шууд хүргэх худалдааг “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын санаачилгаар Зургадугаар бичил хороололд байрлах “Эко бирж”-д зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Аж үйлдвэрийн яам “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн 2015” үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд наймдугаар сарын 28 буюу ирэх баасан гаригт эхлүүлэх гэж байна.
Гурав хоногийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрээд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж, танилцуулахаас гадна тариаланчид хүнсний ногоо, жимс жимсгэнээ борлуулах юм.
Үзэсгэлэн худалдаа цаашид нийслэлийн зургаан дүүрэгт гарах бөгөөд газар тариалангийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тариалангийн талбайгаас шууд хүргэх тул үнийн хувьд харьцангуй хямд байх гэнэ.