Хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг. Тус үзэсгэлэн худалдаагаар эцэг эхчүүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслүүдийг нэг дороос худалдан авах боломжтой болдог юм. Тиймээс энэ жил ч мөн адил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг энэ сарын 17-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл хяналт тавих юм. Өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг танилцуулж байна.