Уул уурхайн яамны мэдээлснээр алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэгджээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөнд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тиймээс алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын баталгаа гаргах аж. Үүний дагуу 46 аж ахуйн нэгж санхүүгийн дэмжлэг авах хүсэлтээ өгсөн бөгөөд шаардлага хангасан 16 аж ахуйн нэгийн хүсэлтийг Монголбанкинд хүргүүлжээ.