Сүхбаатар аймгийн Дарьганга суманд жил бүр зохион байгуулдаг болоод буй "Ганга нуурын чуулган" түүх, соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүд ирэх есдүгээр сарын 5-нд эхэлнэ. Тус аймгийн ЗДТГ, "Нью жуулчин турс" ХХК, Соёл, яруу найргийн академи хамтран хоёр өдөр зохион байгуулах энэ арга хэмжээ "Наран тахилга", "Дарьганга нүүдэлчний өв", "Дарьганга адууны соёл", "Дарьганга нүүдлийн соёл", "Ганга нууранд тахил өргөх шашны зан үйл" гэсэн сэдвийн хүрээнд өрнөх аж. Мөн зургаан сумын ардын авьяастнууд тоглолтоо сонирхуулж, “Дарьгангын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал хийхээр төлөвлөжээ.