Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчид Орон нутгийн хөгжлийн сангийн дөрвөн сая төгрөгөөр мал угаах онгоц барьжээ. Энэхүү долоон метр урт, 1.5 метр гүн бетон онгоцонд мал угааж эхэлсэн гэнэ. 170-аад мянган малтай тус сум хувийн хэвшлийн таван мал эмнэлэгтэй. Угаасан мал хачиг, хувалз зэрэг элдэв шимэгчээс ангижирч, тарга тэвээргээ сайн авдаг тул “Хурдан саарал” хоршооны малчид дахин нэг онгоц барихаар болжээ.