Солонгосын Инчеон хотноо байрлалтай Насарет олон улсын эмнэлэг манай “Inecs” компанитай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Насарет эмнэлгийн удирдлагууд бага орлоготой ядуу айл өрхөд туслах зорилгоор 1-15 насны хүүхдүүдийг төлбөргүй эмчлэхээр болжээ. Эмчилгээг Инчеон хотноо хийх бөгөөд БНСУ руу очих болон ирэх зардлыг тус эмнэлэг хариуцах аж.
Төлбөргүй эмчилгээ хийх өвчтнүүдийг Насарет эмнэлгийн эмч нар сонгож эмчлэх аж. Ингэхдээ арьсны өвчин, харшил, салхин цэцэг, тархи болон нүүр, гар хөлийн саажилт, тархи нурууны мэдрэлийн гэмтэл гэмтэл, холбоос болон шөрмөсийн гэмтэл, нурууны хазайлт, багтраа өвчтэй хүүхдүүдэд эмчилгээ хийнэ гэсэн.
Эмчилгээнд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийн материалыг наймдугаар сарын 27-30-нд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ өвчний түүх, одоогийн биеийн байдлыг илэрхийлсэн зураг гэх материалыг бүрдүүлж inecskorea@yahoo.com цахим шуудангаар илгээх буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Inecs” компанийн байранд очиж бүртгүүлэх боломжтой.