Уул уурхайн яамнаас зохион байгуулсан "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 буюу онгоцны түлш 44 хоногийн тус тус нөөцтэй байгаа аж.
Мөн түүнчлэн Газрын тосны газрын гаргасан судалгаагаар А-80 автобензин 1550 төгрөг, Аи-92 автобензин 1660 төгрөг, дизелийн түлш 1790 төгрөг, монгол MGL-93 автобензин 1660 төгрөгийн тус тус ханштай байгаа юм байна.