“Шинэ Монгол” дунд сургууль сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүнс болох чипс, хийжүүлсэн ундааг сургууль дээрээ худалдахыг хориглосон. Эл дүрэм улсын хэмжээний бүх сургуулиудад үргэлжлэх нь ээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар дунд сургуулиудын сурагчдыг цэвэр усаар хангаж байгаа байдалд шалгалт хийж, сурагчид цэвэр усаар үйлчлүүлэх боломж хязгаарлагдмал байгааг тогтоожээ.
Шалгалтад нийслэлийн 69, орон нутгийн 402 сургууль хамрагджээ. Манай улсад нийт 630 сургууль үйл ажиллагаа явуулдаг хэдий ч цэвэр усны крантад ус цэвэршүүлэх 360 төхөөрөмж суурилуулж, зөөврийн савтай ус цэвэршүүлэгч 382 ширхэг байгаа нь нийт сурагчдын тоотой харьцуулахад дутагдалтай байгаа нь шалгалтын явцад тогтоогдлоо.
Шалгалтын үр дүнтэй уялдуулан Олон улсын хэрэглэгчийн байгууллага дэвшүүлж буй сургуулиудыг үнэ төлбөргүй, эрүүл ундны усаар хангах уриалгыг хэрэгжүүлэхээр энэ хичээлийн жилийг сурагчдад үйлчлэх ундны усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон зарлаж, сургууль дээр сахар, давс, өөх тосны агууламж ихтэй бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдах, сургуулиуд дээр энэ төрлийн бүтээгдэхүүн сурталчлахыг хориглохыг дунд сургуулийн удидлагуудад хүргүүллээ. Хэрэгжилтийн явцыг ирэх аравдугаар сард шалгахаар тогтоод байна.