Америк, Англи, Тайланд, Япон, Канад зэрэг орнуудын оюутнуудын дунд зохион байгуулдаг “Gatsby” зар сурталчилгааны дүрс бичлэгийн оюутны уралдаан энэ жил 9 дэх удаагаа болох гэж байна.
Оролцогчид “Gastby”-гийн бүтээгдэхүүнийг сурталчилсан дүрс бичлэгээ илгээх ёстой бөгөөд бүтээлүүдийг наймдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 2-ны 15.00 цаг хүртэл хүлээж авах аж. Өнгөрөгч онд 920 гаруй залуус өрсөлдсөн уралдаан энэ удаад гар утсаараа реклам хийж, түүнийгээ илгээх боломжтой болж буйгаараа онцлог.
Оролцогчид http://award.gatsby.jp/mn/entry/ цахим хаягаар нэвтэрч бүтээлээ илгээх бөгөөд ялагчдыг 2016 оны нэгдүгээр сарын 30-нд тодруулж, шилдэг бүтээлийн эзнийг 300.000 иен буюу 5 орчим сая төгрөгөөр шагнаж, рекламыг нь Японы Террестриал телевизээр нэвтрүүлэхээс гадна Канадын зар сурталчилгааны наадамд оролцуулах гэнэ.