Оюутан А.Оюут хаягдал хуванцар сав цуглуулж, түүнийгээ боловсруулан сандал хийж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлэглэжээ. Тэрбээр 24 айлаас хуванцар сав цуглуулан сандал хийхдээ ашигласан бөгөөд энэ нь манай зах зээлд борлуулагдаж буй Хятадад үйлдвэрлэсэн гудамжны сандлуудаас гурав дахин бага өртөгтэй гэнэ.