Японы “Сагава” компанийн ажилтан, 61 настай эрд компанийнхаа найман тэрбум иенийг шамшигдуулсан хэргээр Киото хотын Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Гэвч гэмт этгээд гадаад улсад оргон зайлсан бөгөөд Зүүн Азийн ямар нэг оронд орогнож байгаа аж. “Сагава” компаниас мэдээлснээр гэмт этгээд 2009-2014 онд компанийн тамга тэмдгийг ашиглан, мөнгө завшиж байсан нь дотоод шалгалтаар илэрсэн гэнэ.
Тэрбээр “Ирээдүйнхээ төлөө залилан хийсэн” хэмээн хэргээ хүлээж, Сингапурын барилгын компанид таван тэрбум 400 сая иен, хувийн компанидаа нэг тэрбум 500 сая, Монголын санхүүгийн нэгэн компанид 400 сая иен шилжүүлж, гольфийн талбай худалдан авахад 700 сая иен зарцуулсан гэж мэдүүлжээ.
Цагдаагийн газраас түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
М.СУГАРАА