Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд сугалаа шодно. Сонгосон байршилдаа газартай болохын тулд дахиад л аз хэрэгтэй. Төгрөгийн ханш унасан, нүүрс үнэгүйдсэн, зэсийн үнэ доошилсон, эдийн засаг уруудсан. Хаа сайгүй л болохгүй бүтэхгүйн туйл.
Ганц цагаан мэдээ нь энэ онд эмнэлгийн нэг ч барилга царцаагүй юм байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгөөр он дамжуулан барьж байсан нийт 38 объект (2010 онд эхэлсэн тав, 2011 онд 18, 2012 онд 15) царцсан байв.
Харин өдгөө улсын хэмжээнд эмнэлгийн 39 барилга байна. Үүнээс энэ онд 16-г нь ашиглалтад оруулна гэж ЭМСЯ-ныхан хэллээ. Гэхдээ эдгээрийн дотор Яармагийн дэнж дэх 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, ахмадуудын 60 ортой Герентологийн төв болон Түлэнхийн төвийн барилга багтаагүй нь харамсалтай.
Олон ч засгийн үед өнгө мөнгө нь хувирч, улиг болтол ярьж ирсэн дээрх эмнэлгийн барилгууд л бидэнд хэрэгтэй байгаа. Мөн шийдлийн засаг төр барьж эхлэнгүүтээ л 100 ортой, хүүхдийн гурван эмнэлэг энэ жил барина гэсэн нь ч лөөлөө болж.
Өнөө жил эмнэлгийн 16 барилга ашиглалтад оруулна гэсэн яамныхны төлөвлөгөө эхнээсээ бүтэлгүйтэж эхэлсэн бололтой. Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төвийг ирэх арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөх байсан ч газрын маргаанаас болоод хойшилсныг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Баярмаа хэлэв.
Тэрбээр “Түргэн тусламжийн төв барих газрын доогуур цэвэр усны шугам явж байгаа учраас боломжгүй болсон. Бид дүүргийн Засаг даргаас өөр газар олгож өгөхийг хүссэн. Мэдээж хотын төвд барихаар төлөвлөөд байна. 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр эмнэлгийн нэг ч шинэ барилга эхлүүлээгүй.
Өдгөө Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, III амаржих газар, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори ашиглалтад ороход бэлэн болоод байна. Гэхдээ Хүүхдийн амбулаторийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангаас санхүүжүүлсэн болохоор төлөвлөгөөнд тусгаагүй байсан.
Энэхүү амбулатори нь өдөрт 300-350 орчим хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай” гэж ярив. Нөгөөтэйгүүр гүйцэтгэгч компаниуд ажлаа сайн хийхгүй бол 2015 онд ашиглалтад оруулах эмнэлгийн 16 барилгын тоо цөөрнө гэдгийг ЭМСЯ-ныхан хэлж байна.
Засгийн газар энэ жил эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч байгаа. Царцсан барилгуудын төсвийг 100 хувь биш юм аа гэхэд их, бага хэмжээгээр гаргаж өгч буй нь сайшаалтай. Гэтэл гүйцэтгэлийн хөлсөө авчихсан хэрнээ ажлаа урагшлуулдаггүй, хугацаа алддаг хойрго компаниуд мэр сэр байгаа тул салбарын яам тэдний хариуцлагыг өндөрсгөж, хараа хяналтаа чангатгаж байгаа гэнэ.
Түүгээр ч барахгүй гүйцэтгэлийн мөнгөө аваад зугтсан аж ахуйн нэгж ч байна. Эдгээр компани улсын төсөвт нийт 4.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тул ЭМСЯ зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн гэрээг цуцалж, шүүх, цагдаагийн байгууллагаар хэргийг нь шалгуулж байгаа аж.
|
¹ |
Энэ онд барьж буй эмнэлгийн барилгууд, байршил |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих дүн |
|
|
1 |
ХӨСҮТ-ийн лабораторийн барилга (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) |
20,000.0 |
3,375.0 |
|
|
2 |
ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилга (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг) |
26,000.0 |
2,757.2 |
|
|
3 |
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга (Хэнтий, Хэрлэн сум) |
12,450.9 |
2,113.2 |
|
|
4 |
Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) |
5,597.4 |
1,554.3 |
|
|
5 |
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа "Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5" |
4,613.1 |
500.0 |
|
|
6 |
Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөлийн Б блокын барилгын зураг, төслийн санхүүжилт (Улаанбаатар) |
492.2 |
492.2 |
|
|
7 |
Бельгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа "Баруун бүсийн эмчилгээ, оношилогооны төвийг сайжруулах" төсөл |
8,700.0 |
500.0 |
|
|
8 |
Эрүүл мэндийг дэмжих төв (Сүхбаатар, Баруун-Урт сум) |
1,379.1 |
390.4 |
|
|
9 |
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилга (Улаанбаатар) |
2,949.9 |
600.0 |
|
|
10 |
Эмнэлгийн барилга, 10 ор (Завхан, Асгат сум) |
1,014.6 |
300.0 |
|
|
11 |
Сумын эрүүл мэндийн төв, 10 ор (Баянхонгор, Шаргалжуут сум) |
1,112.7 |
532.7 |
|
|
12 |
Сумын эрүүл мэндийн төв, 10 ор (Баянхонгор, Баянбулаг сум) |
1,112.7 |
512.7 |
|
|
13 |
Эмнэлгийн барилга, 10 ор (Дундговь, Адаацаг сум) |
861.1 |
500.0 |
|
|
14 |
Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын барилга (Хэнтий, Хэрлэн сум) |
618.5 |
500.0 |
|
|
15 |
Сувиллын барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэл (Дорноговь, Эрдэнэ сум, "Бүрдэнэбулаг" бөөрний сувилал) |
1,000.0 |
467.4 |
|
|
16 |
Эрүүл мэндийн төв (Хөвсгөл, Бүрэнтогтох сум) |
1,315.8 |
382.9 |
|
|
17 |
Төрөх эмнэлгийн барилга, 50 ор (Дорнод, Хэрлэн сум) |
2,774.0 |
450.0 |
|
|
18 |
Эрүүл мэндийг дэмжих төв (Архангай, Эрдэнэбулган сум) |
895.1 |
384.0 |
|
|
19 |
Хүн эмнэлгийн барилга, 20 ор (Архангай, Тариат сум) |
1,174.7 |
16.5 |
|
|
20 |
Эмнэлгийн барилга (Дорнод, Хэрлэн сум, 4 дүгээр баг) |
705.0 |
355.0 |
|
|
21 |
Эмнэлгийн барилга, 10 ор (Өвөрхангай, Бүрд сум) |
798.0 |
350.2 |
|
|
22 |
Төрөх эмнэлэг, 50 ор (Говь-Алтай, Есөнбулаг сум) |
2,898.9 |
504.9 |
|
|
23 |
Халдвартын эмнэлгийн барилга, 30 ор (Завхан, Улиастай сум) |
1,759.3 |
313.3 |
|
|
24 |
Эрүүл мэндийг дэмжих төв (Дундговь, Сайнцагаан сум) |
759.2 |
307.8 |
|
|
25 |
Өрхийн эмнэлгийн барилга (Говь-Алтай, Есөнбулаг сум, Энх-Алтай өрхийн эмнэлэг) |
544.9 |
94.9 |
|
|
26 |
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн халдвартын эмнэлгийн барилга (Өвөрхангай, Арвайхээр сум) |
2,133.0 |
233.0 |
|
|
.27 |
Эмнэлгийн барилга, 15 ор гадна тохижилт, гарааш, гүний худаг (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Хонхор тосгон) |
773.2 |
196.0 |
|
|
28 |
Эмнэлгийн барилга, 10 ор (Архангай, Өгийнуур сум) |
399.2 |
62.8 |
|
|
29 |
Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилга, 20 ор (Дорнод, Хэрлэн сум) |
637.2 |
131.0 |
|
|
30 |
Эмнэлгийн амбулаторийн барилга (Булган, Хутаг-Өндөр сум) |
1,214.0 |
334.6 |
|
|
31 |
Эмнэлгийн барилга, 14 ор (Баянхонгор, Баянцагаан сум) |
1,013.4 |
564.5 |
|
|
32 |
Төрөх эмнэлэг, 150 ор (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) |
15,644.9 |
1,946.6 |
|
|
33 |
Сумын эрүүл мэндийн төв, 50 ор (Өмнөговь, Ханбогд сум) |
5,419.2 |
736.8 |
|
|
34 |
Сумын эрүүл мэндийн төв, 50 ор (Өмнөговь, Цогтцэций сум) |
5,211.8 |
300.0 |
|
|
35 |
Эрүүл мэндийн төвийн барилга, 100 ор, газар чөлөөлөлт, гүйцэтгэлийн үлдэгдэл (Улаанбаатар, Баянгол дүүрэг) |
7,700.0 |
562.0 |
|
|
36 |
Улсын клиникийн 1 дүгээр нэгдсэн эмнэлгийн өргөтгөл (Улаанбаатар) |
12,780.0 |
352.8 |
|
|
|
Шинэ |
2,499.1 |
1,544.5 |
|
|
37 |
Эмнэлэгийн барилга, 15 ор (Говьсүмбэр, Шивээговь сум) |
1,110.0 |
1,110.0 |
|
|
38 |
Эрүүл мэндийн нэгдлийг өргөтгөж хүүхдийн эмнэлэг болгох ажлын зураг, төсөв, 150 ор (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) |
50.0 |
50.0 |
|
|
39 |
Сум дундын нэгдсэн эмнэлгийн барилга(Ховд, Булган сум) |
1,339.1 |
384.5 |
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Т.Баярсайхан: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгө аваад зугтсан компани ч бий
Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхантай эмнэлгийн барилгуудын асуудлаар ярилцлаа.
-Нэн түрүүнд 300 ортой төрөх эмнэлэг, Түлэнхийн төвийн барилгыг асуумаар байна. Засаг солигдох бүртээ “Энэ хоёр эмнэлгийг барьж өгнө” хэмээн ард түмний санаа бодлыг эргүүлдэг шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарт их хэмжээний хөрөнгө шаардлагатай хэд хэдэн барилга гацаанд байгаа. Яармагийн дэнж дэх 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор ЭХЭМҮТ-ийн хоёр үүргийг гүйцэтгэх учиртай.
Өдөрт 300 хүүхэд эх барьж авах хүчин чадалтай энэ төвийн ашиглалтын цэвэр талбай нь 22.000 ам метр тул орны тоог 100-гаар нэмэгдүүлсэн ч болно. Нийт зургаан блокоос бүрдэх болохоор ашиглалтад оруулна гээд амлачихаар шийдэх асуудал маш их гарч ирэх юм.
Анхнаасаа төлөвлөлтгүй барьчихсан. Цэвэр, бохир усны байгууламжгүй. Үүнийг нь шийдчихээр дахиад л дулаан, цахилгааны асуудал гарч ирсэн. Энэ хавьд “Буянт-Ухаа” хорооллоос өгсүүлээд хувь, хувьсгалын орон сууц олон бий учраас цахилгаан, дулаан нь хүрэлцдэггүй юм билээ.
Гэхдээ бид ямар ч байсан ханиад томууны улирал эхлэхээс өмнө эхний блоктоо өдөрт 50-60 хүүхэд хүлээн авч, хэвтүүлэн эмчлэх боломжтойгоор ашиглалтад оруулахаар зүтгэж байна.
Хамгийн том зорилт энэ л байна. Түлэнхийн төвийн шинэ байрыг хуучин газар дээр нь А, Б, Ц гэсэн гурван блоктой байхаар зургийг нь гаргуулж, 5.4 тэрбум төгрөг төсөвт суулгасан ч тодотголоор 2.7 тэрбум болж багассан.
Эхлээд А, Ц блокийн барилгыг карказ хүртэл нь барья гэсэн боловч Барилгын хөгжлийн төвөөс манайд албан шаардлага ирүүлсэн. “А, Б блокийн хоорондын зай 4.5 метр байна. Тэгэхээр энэ хоёр объектын барилгын ажлыг зэрэг эхлүүлэхгүй бол хөрсний гулгалт үүсэж, нурах эрсдэлтэй” гэсний дагуу бид 2.7 тэрбум төгрөгөө хоёр компанид тэнцүү хуваан өгч, одоо суурийг нь зэрэг цутгаж байна.
Барилгын зургийг анхнаасаа буруу гаргаснаас болж иймэрхүү хүндрэл үүссэн. А блокийг ашиглалтад оруулахад дахин таван тэрбум төгрөг шаардлагатай. Энд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээ, амбулаторийн тусламж үзүүлэх юм. Өдгөө манайд нөхөн сэргээх эмчилгээ огт хийхгүй байгаа.
280-340 ортой байхаар тооцож буй дээрх гурван блок ашиглалтад орсноор түлэнхийтэй холбоотой цогц эмчилгээ хийх боломж бүрдэх юм. Ирэх намрын чуулганаар А блокийн төсвийн асуудлыг УИХ-д дахин тавина. Тодотголоор мөнгө нэмж өгвөл өвлөөс өмнө гаднахыг нь битүүлчихмээр байдаг.
Шаардлагатай бүх хөрөнгийг 2016 оны төсөвт суулгана л гэж үзнэ. Харин үлдсэн хоёр блокийг концессоор гэрээлнэ. Гэрээт компани графикийнхаа дагуу барилгын ажлаа хийх тул хэзээ ашиглалтад өгөхийг нь хэлж мэдэхгүй юм.
-Герентологийн төв болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (хуучнаар)-ийн шинэ барилга юу болсон бэ?
-Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг IV төв эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн. Манай улс 1980 оноос хойш эмнэлгийн салбарт ийм том бүтээн байгуулалт хийгээгүй. Үүний амбулатори, хэвтүүлэн эмчлэх тасгийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Иргэд нэг юм ойлгох хэрэгтэй. Эмнэлэг ашиглалтад оруулахад дан ганц барилгын асуудал байдаггүй. Тоног төхөөрөмж суурилуулах, ажиллах хүчээ бэлтгэх, эм, тариа болон ажилтнуудын цалин хөлс гээд төсвөө бүрэн шийдсэний дараа сая бид эмнэлэгтэй боллоо гэж ярина.
Герентологийн төвийн барилгын гүйцэтгэгчтэй холбоотой асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Бид гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалсан. Одоо 60 ортой төвийг концессоор бариулахаар болоод байна.
Ахмадууд одоо нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа. Тэд дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон III шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлж байна.
-Орон нутагт царцсан барилгууд нэлээд байсан байх аа. 2015 онд эмнэлгийн барилгуудад нийт хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Дундговь аймагт эмнэлэг барих ёстой кампанийг шүүхэд өгсөн. Зураг төсөл боловсруулсан компани нь ч гаднах инженерийн шугам сүлжээний зургийг гаргаагүй байсан. Бид дутуу зургийг гаргуулж, “Төсөвт өртгөө тооцчихвол 2016 онд хөрөнгийг нь суулгаж өгнө” гэсэн нөхцөлтэйгөөр бариулахаар өөр компаниудтай ярьж байна.
Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын хүн эмнэлгийн барилгын гүйцэтгэгч компани дөрвөн ханыг нь босгочихоод хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгөө 100 хувь аваад зугтчихсан. Хууль хяналтынханд энэ хэргийн талаар гомдол мэдүүлэх гэж байна.
Сайдын тушаалаар Хохирол барагдуулах ажлын хэсэг байгуулж, өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудаас буцааж аваад байна. Өмнө нь царцсан байсан барилгуудын мөнгийг энэ онд шийдвэрлэсэн.
Барилгаа 100 хувь барьсан компаниудын мөнгийг ажлын гурав хоногт багтаан шилжүүлж байна. Улсын төсөв хүнд байгаа ч эрүүл мэндийн салбарыг хаяагүй. Нийт 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал гарахгүй.
Харин гэрээ байгуулсан компанийн ажлын хариуцлагаас л хамааралтай болчихоод байна. Ажлаа явуулахгүй, хугацаа алдаж байгаа хэрнээ “Мөнгөө ахиухан аваад ажлаа яаравчилмаар байна” гэсэн хүсэлт ирүүлж байна.
Сайд “Хийсэн ажилд нь тохируулж хөлс өг. Илүү мөнгө өгч болохгүй” гэсэн. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг барьж байсан компани ажлаа бүр зогсоочихсон байсан тул гэрээгээ цуцалсан. Учир нь тэнд суурилуулах тоног төхөөрөмж нь Монголд буух болчихоод байсан учраас чаддаг нэгнээр нь хийлгэх хэрэгтэй шүү дээ.
Гэхдээ “Цаст”, “Молор констракшн”, “Гангар инвест”, “Өгөөмөр баян дэнж”, “Биг Монголиа бьюлдинг”, “Аглуут”, “Атимос” зэрэг ажлаа маш сайн явуулж байгаа компани байна. Тэд товлосон хугацаанаасаа өмнө барилгуудаа ашиглалтад оруулна.
Мөнгө баталгаатай орж ирдэг болсон учраас эдгээр компани өөрсдөө зээл аваад, төсвийн мөнгө хүлээлгүй ажлаа хийчихэж байна. Захиалагч үүргээ биелүүлбэл гүйцэтгэгч ажлаа сайн хийдэг юм байна.
О.БАТ-УНДРАХ
|
¹ |
Энэ онд барьж буй эмнэлгийн барилгууд, байршил |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих дүн |
|
|
1 |
ժѯÒ-èéí лабораторийн барилга (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) |
20,000.0 |
3,375.0 |
|
|
2 |
ÃÑѯÒ-èéí харьяа Òүлэнхийн төвийн барилга (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг) |
26,000.0 |
2,757.2 |
|
|
3 |
Аймгийн Íэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга (Хэнтий, Хэрлэн сум) |